Элсэлтийн бүртгэл


Бакалаврын эчнээ хөтөлбөрт бүртгүүлэгчдийн анхааралд


Тэнцсэн элсэгчдэд суралцах эрхийн бичиг олгох

  1. Онооны жагсаалтаар хяналтын тоонд багтаж, элсэх шаардлага хангасан бүртгүүлэгчдэд суралцах эрхийн бичгийг зарласан хугацаанд олгоно.
  2. Хөтөлбөрт суралцах эрхийн бичиг авсан элсэгчдийн бүртгэлийг 2024 оны 8-р сарын 26-28-ны өдрүүдэд сургалтын алба баталгаажуулж, “Мандах Их Сургуульд суралцах гэрээ”-г байгуулна. Гэрээ байгуулахдаа дараах материалыг бүрдүүлсэн байна. Үүнд:
    • Бакалаврын диплом, хавсралтын хамт
    • Иргэний үнэмлэх (хуулбар)
    • Цээж зураг 4 хувь
    • Сургалтын урьдчилгаа төлбөрийн баримт /Сургалтын төлбөрийн 50 хувиас дээш/
  3. Элсэгч нь суралцах эрхийн бичгээ хичээлийн жил эхлэхээс өмнө буцаасан тохиолдолд тус сургуулийн сургалтын төлбөрийн талаар баримтлах журмын 4.1 заалтын дагуу тухайн хичээлийн жилийн сургалтын төлбөрийн 2%-ийг суутгана.
  4. Хуурамч бичиг баримтаар бүртгүүлсэн бол сургуульд элсүүлэхгүй ба түүнтэй холбогдон гарах зардал болон гэм бурууг элсэгч хариуцна.
  5. “Мандах Их Сургуульд суралцах гэрээ”-г байгуулаагүй тохиолдолд Мандах ИС-д элсээгүйд тооцно.

Элсэлтийн комисс


Элсэгч та бүхнийг дараах хөтөлбөр, мэргэжлийн чиглэлээс сонгон МАНДАХ ИХ СУРГУУЛЬД СУРАЛЦАХЫГ УРЬЖ БАЙНА.

АЛСЫН ХАРАА

ОЛОН УЛСЫН ХЭМЖЭЭНД ХҮЛЭЭН ЗӨВШӨӨРӨГДСӨН СУРГАЛТ-СУДАЛГААНЫ ИХ СУРГУУЛЬ БОЛОХ.

ЭРХЭМ ЗОРИЛГО

ҮНДЭСНИЙ БОЛОН ОЛОН УЛСЫН СТАНДАРТ, ДЭЛХИЙН ХӨГЖЛИЙН ЧИГ ХАНДЛАГАД НИЙЦСЭН БОЛОВСРОЛЫН ЧАНАРТАЙ ҮЙЛЧИЛГЭЭ ҮЗҮҮЛЖ, ОЮУНЛАГ ЧАДВАРЛАГ СУДЛААЧ МЭРГЭЖИЛТЭН БЭЛТГЭНЭ.

УРИА

“БИД МЭДЛЭГЭЭР БАЯЛГИЙГ БҮТЭЭНЭ”

ҮНЭТ ЗҮЙЛС

  • ЧАНАРТАЙ СУРГАЛТ
  • ЧАДВАРЛАГ МЭРГЭЖИЛТЭН
  • ЁС ЗҮЙ, ХАРИУЦЛАГА
  • ОЮУНЛАГ, ХҮНЛЭГ, НЭГДМЭЛ БАЙДАЛ