Магистрын хөтөлбөрт бүртгүүлэгчдийн анхааралд

  1. Бүртгүүлэгч http://elselt.mandakh.mn/ хаягаар нэвтрэн орж зааврын дагуу бүртгүүлнэ.
  2. Бүртгүүлэхдээ элсэлтийн журмыг уншиж, танилцсан байна.
  3. Магистрын хөтөлбөрт бүртгүүлэгчдийг 2020 оны 07дугаар сарын 01-ээс 09 дугаар сарын 07-ны өдрүүдэд бүртгэнэ.
  4. Бүртгэлийн хураамж 15000 төгрөгийг төлж бүртгэлээ баталгаажуулсан байна.
  5. Мандах Их Сургуульд бүртгүүлэгч нь дараах шаардлагыг хангасан байна.
      Үүнд:
    • Магистрын хөтөлбөрийн хувьд магадлан итгэмжлэгдсэн их, дээд сургуулийг бакалавр зэрэгтэй төгссөн байна /нягтлан бодох бүртгэл, санхүү, банк, эдийн засаг, даатгал, маркетинг, бизнесийн удирдлага, менежмент/
    • Бакалаврын дипломын голч дүн 2.5-аас дээш байна.
  6. Шаардлага хангасан магистрын бүртгүүлэгчдээс мэргэжлийн суурь мэдлэг болон англи хэлний шалгалтыг 2020 оны 9-р сарын 8-ны 18:00 цагт цахим хэлбэрээр авч, дүнг бүртгүүлэгчийн мэйл хаягаар илгээнэ.
  7. Бүртгүүлэгч нь IELTS-ийн 5.0 болон TOEFL-ийн 510-аас дээш оноотой эсвэл гадаадын их сургуулийн бакалаврын зэрэгтэй, дотоодын их, дээд сургуулийг гадаад хэлний чиглэлээр суралцаж төгссөн бол англи хэлний шалгалтаас чөлөөлөгдөнө.
  8. Магистрын хөтөлбөрийн бүртгүүлэгч нь Мандах Их Сургуулийн үйл ажиллагаанаас үл хамааран элсэлтийн шалгалт өгөөгүй бол элсэлтийн хураамжийг буцааж олгохгүй.

Тэнцсэн элсэгчдэд суралцах эрхийн бичиг олгох

  1. Онооны жагсаалтаар хяналтын тоонд багтаж, элсэх шаардлага хангасан бүртгүүлэгчдэд суралцах эрхийн бичгийг зарласан хугацаанд олгоно.
  2. Магистрын хөтөлбөрт суралцах эрхийн бичиг авсан элсэгчдийн бүртгэлийг 2020 оны 9 дугаар сарын 9-өөс 9 сарын 11-ний өдрүүдэд сургалтын алба баталгаажуулж, “Мандах Их Сургуульд суралцах гэрээ”-г байгуулна. Гэрээ байгуулахдаа дараах материалыг бүрдүүлсэн байна. Үүнд:
    • Бакалаврын дипломын хуулбар
    • Иргэний үнэмлэх (хуулбар)
    • Цээж зураг 4 хувь
    • Сургалтын урьдчилгаа төлбөрийн баримт /Сургалтын төлбөрийн 50 хувиас дээш/
  3. Элсэгч нь суралцах эрхийн бичгээ хичээлийн жил эхлэхээс өмнө буцаасан тохиолдолд тус сургуулийн суралцагсдын сургалтын төлбөрийн талаар баримтлах журмын 4.1 заалтын дагуу тухайн хичээлийн жилийн сургалтын төлбөрийн 2%-ийг суутгана.
  4. Хуурамч бичиг баримтаар бүртгүүлсэн бол элссэнд тооцохгүй ба элссэний дараа бичиг баримтын зөрчил илэрвэл суралцсан хугацааны сургалтын төлбөрийг буцаан олгохгүй.
  5. “Мандах Их Сургуульд суралцах гэрээ”-г байгуулаагүй тохиолдолд Мандах ИС-д элсээгүйд тооцно.

Элсэлтийн комисс


АЛСЫН ХАРАА

ОЛОН УЛСЫН ХЭМЖЭЭНД ХҮЛЭЭН ЗӨВШӨӨРӨГДСӨН СУРГАЛТ-СУДАЛГААНЫ ИХ СУРГУУЛЬ БОЛОХ.

ЭРХЭМ ЗОРИЛГО

ҮНДЭСНИЙ БОЛОН ОЛОН УЛСЫН СТАНДАРТ, ДЭЛХИЙН ХӨГЖЛИЙН ЧИГ ХАНДЛАГАД НИЙЦСЭН БОЛОВСРОЛЫН ЧАНАРТАЙ ҮЙЛЧИЛГЭЭ ҮЗҮҮЛЖ, ОЮУНЛАГ ЧАДВАРЛАГ СУДЛААЧ МЭРГЭЖИЛТЭН БЭЛТГЭНЭ.

УРИА

“БИД МЭДЛЭГЭЭР БАЯЛГИЙГ БҮТЭЭНЭ”

ҮНЭТ ЗҮЙЛС

  • ЧАНАРТАЙ СУРГАЛТ
  • ЧАДВАРЛАГ МЭРГЭЖИЛТЭН
  • ЁС ЗҮЙ, ХАРИУЦЛАГА
  • ОЮУНЛАГ, ХҮНЛЭГ, НЭГДМЭЛ БАЙДАЛ

Мэдээ мэдээлэл


Магистрын хөтөлбөрт бүртгүүлэгчдийн анхааралд
  1. Магистрын хөтөлбөрт бүртгүүлэгчдийг 2020 оны 07дугаар сарын 01-ээс 09 дугаар сарын 07-ны өдрүүдэд бүртгэнэ.
Дэлгэрэнгүй >> 2020-07-03
Элсэлтийн бүртгэл эхэллээ

Мандах Их Сургуулийн магистрын хөтөлбөрийн бүртгэл эхэллээ

Дэлгэрэнгүй >> 2020-07-01