Элсэлтийн бүртгэл



Тэнцсэн элсэгчдэд суралцах эрхийн бичиг олгох

  1. Онооны жагсаалтаар хяналтын тоонд багтаж, элсэх шаардлага хангасан бүртгүүлэгчдэд суралцах эрхийн бичгийг зарласан хугацаанд олгоно.
  2. Хөтөлбөрт суралцах эрхийн бичиг авсан элсэгчдийн бүртгэлийг 2023 оны 04 сарын 14-ны өдөр сургалтын алба баталгаажуулж, “Мандах Их Сургуульд суралцах гэрээ”-г байгуулна. Гэрээ байгуулахдаа дараах материалыг бүрдүүлсэн байна. Үүнд:
    • Магистрын дипломын хуулбар
    • Иргэний үнэмлэх (хуулбар)
    • Цээж зураг 4 хувь
    • Сургалтын төлбөрийн баримт
  3. Элсэгч нь суралцах эрхийн бичгээ хичээлийн жил эхлэхээс өмнө буцаасан тохиолдолд тус сургуулийн сургалтын төлбөрийн талаар баримтлах журмын 4.1 заалтын дагуу тухайн хичээлийн жилийн сургалтын төлбөрийн 2%-ийг суутгана.
  4. Хуурамч бичиг баримтаар бүртгүүлсэн бол элссэнд тооцохгүй ба элссэний дараа бичиг баримтын зөрчил илэрвэл суралцсан хугацааны сургалтын төлбөрийг буцаан олгохгүй.
  5. “Мандах Их Сургуульд суралцах гэрээ”-г байгуулаагүй тохиолдолд Мандах ИС-д элсээгүйд тооцно.

Элсэлтийн комисс


АЛСЫН ХАРАА

ОЛОН УЛСЫН ХЭМЖЭЭНД ХҮЛЭЭН ЗӨВШӨӨРӨГДСӨН СУРГАЛТ-СУДАЛГААНЫ ИХ СУРГУУЛЬ БОЛОХ.

ЭРХЭМ ЗОРИЛГО

ҮНДЭСНИЙ БОЛОН ОЛОН УЛСЫН СТАНДАРТ, ДЭЛХИЙН ХӨГЖЛИЙН ЧИГ ХАНДЛАГАД НИЙЦСЭН БОЛОВСРОЛЫН ЧАНАРТАЙ ҮЙЛЧИЛГЭЭ ҮЗҮҮЛЖ, ОЮУНЛАГ ЧАДВАРЛАГ СУДЛААЧ МЭРГЭЖИЛТЭН БЭЛТГЭНЭ.

УРИА

“БИД МЭДЛЭГЭЭР БАЯЛГИЙГ БҮТЭЭНЭ”

ҮНЭТ ЗҮЙЛС

  • ЧАНАРТАЙ СУРГАЛТ
  • ЧАДВАРЛАГ МЭРГЭЖИЛТЭН
  • ЁС ЗҮЙ, ХАРИУЦЛАГА
  • ОЮУНЛАГ, ХҮНЛЭГ, НЭГДМЭЛ БАЙДАЛ